Ч.Ундрам: Миний хувийн амьдралд анхаарч байхаар хулгайч нартаа анхаар
“УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үнэн дүр төрх” гэх гарчигтай бичлэгийг түүний нөхөр Б.Наранцацралт цахим сүлжээнд нийтэлсэн нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын албан тушаал, бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөх шалтгаан болов.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр /2022.12.06/ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, нөхрийнхөө яриаг няцаасан юм. Тэрбээр, “Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юм уу. Чөлөөт цагаараа. Би ордон дотор архидаж байгаад хүн унагааж алаагүй. Төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Би ямар ёс зүйн асуудал гаргасан юм. Ард түмэн миний хувийн амьдралд анхаарч байхаар хулгайч нартаа анхаар” гэжээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?