Г.Занданшатар: Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах багц хууль батална
УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн.Гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий. Үүнд,
Нэг. Эдийн засгийн реформ
- Эдийн засгийг тогтворжуулах багц хууль.
- Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих бизнесийн орчныг сайжруулах багц хууль
- Эдийн засгийн төрөлжилт аж үйлдвэрлэлийг дэмжих багц хууль
Хоёр. Нийгмийн бодлогын реформ
- Боловсролын багц хууль
- Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль
- Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль
Гурав. Засаглал улс төрийн реформ
- Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль
- Авлигатай тэмцэх багц хууль
Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх юм” гэв.