Г.Занданшатар: Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна.
Тэрбээр энэ үеэр “Ирээдүй хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй авлигачдын хээл хахуультай тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцдог, ялын бодлогыг чангалахгүйгээр цааш явахгүй. Иймд Эрүүгийн хууль дахь авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батална” гэлээ.