У.Цогтбаяр: Нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя
Иргэдийн жагсаал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны гадна гарч ирж жагсагч иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл, жүжигчин У.Цогтбаяр гарч ирэн “Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Та нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Ард иргэд олон хоног хүлээлээ” хэмээв.
Ерөнхий сайд жагсагчдаас 100 хүртэлх иргэний төлөөллийг хүлээн авч уулзахаар болсон ба тэднээс нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулна гэлээ.