|

Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Өнөөдөр /2022.12.07/ жагсагчидтай уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд гарч ирлээ.

Тэрбээр “Хөгжлийн Банканд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч гэсэн иргэдтэйгээ хамт байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Хэрэв эдгээр асуудал шийдэгдээгүй байсан бол Тавантолгой, Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавихгүй байх байсан. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой.

Өнөөдөр энд улс төрийн зорилготой хүмүүс ч ирсэн байгаа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна” гэлээ.

Similar Posts

One Comment

  1. ЭЭН хурц аа тэр үед нь олигтойхон шууд эфирт яриад өгсөн бол өнөөдөр ингэж завхрахгүй л байсан болов у! нүдээ ухуулахаас айсанса хүлээн зөвшөөрөө !!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *