Ч.Лодойсамбуу: Жагсаалд сэтгэлээрээ очсон хүмүүс бүгд хууртсан
Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж гурав дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд өглөөнөөс үдшийн бүрий болтол хахир хүйтэнд хоолойгоо хаттал орилж, тэмцэл өрнүүлсээр.
Харин энэ талаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу, “Жүжгийг жагсаалыг нь хэлээд ад болсон. Удахгүй бүгд ойлгоно. Сэтгэлээрээ очсон хүмүүс бүгд хууртсан. Хоёр дахь удаагаа” хэмээн бичжээ.