Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгааг жагсагчид хянах боломж бүрдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр жагсагчидтай гарч уулзан, нүүрсний хулгайчтай тэмцэхэд ажлын хэсэг байгуулж буйгаа мэдэгдэж, мөн жагсагчдын төлөөллөөс 100 залууг оролцуулахаа мэдэгдсэн билээ.
Жагсагчид юу хүсэж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Жагсагчид урд урдын хэргүүд шиг замхарчих вий гэдэг асуудлыг ярьж байна. Нүүрсний хулгайчдын хэргийг шалгах штабыг надаар ахлуулан байгуулсан учраас жагсагчдын төлөөллөөс энэ ажлын хэсэгт орооч гэдэг хүсэлтийг би тавилаа.
Ажлын хэсэгт орох жагсагчдын төлөөллийн нэр гараад ирэнгүүт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн танхимд эхний уулзалтаа хийнэ. Мөрдөн шалгах байгууллагын төлөөллүүд ч энэ хуралд орж, яг ямар ажил хийж байгаа талаараа мэдээлэл өг гээд дуудчихлаа.
Өдөр тутамдаа мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үүднээс заал танхим гаргаад өгчихье гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яаж явагдахыг эдгээр залуус хараад яваг гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Very interesting points you have mentioned, thanks for posting.Blog money