|

ЭМЯ: 437 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.26/ ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийхэд 437 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 370 тохиолдол нь нийслэлд бүртгэгдэж, орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. Ингэснээр нийт халдварын тоо 6332 болж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохоилдлын 65.5 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд хүн коронавирусийн халдварын улмаас 1462 эмчлүүлж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *