Ц.Даваасүрэн: Сангийн сайд нь банк ухаж, нүүрсний хулгайд оролцдог

Нүүрсний хулгайн асуудалд иргэд анхаарч, төв талбайд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд тав дахь өдрөө болж байна. Жагсагчид “нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгийн хулгайчдыг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хянан шалгах түр хороо хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Бид нар нэг сэдэв барьж шуугиад дараа нь мартчихдаг үндэстэн юм байна. Саяхан л Хөгжлийн банкны өр зээлийн асуудлыг сэвээд байсан. Одоо энэ нүүрсний хулгайг илчлээд алаад өгье л гээд байна. Би ч одоо итгэл муутай л байна. Бараг итгэл алдарсан. Тэр нүүрс тээврийн бөмбөлгийг Сангийн сайд Б.Жавхлан шийддэг юм уу. Энэ Сангийн сайд Б.Жавхлан чинь банк байвал ухчихдаг, сан байвал бас ухчихдаг.Одоо энэ нүүрсний хулгайгаас зүгээр байж болдоггүй юм уу. Эдгээр асуудалд нэр мөр цэг тавихгүй бол болдог юм байна гээд гаршаад байх шиг байна. Сая би УИХ дээр Хөгжлийн банкнаас өр зээл авсан хүмүүсийг өөрсдөөр нь төлүүл гээд байхад өмнөөс нь төр төлөхөөр болоод шийдсэн. Хэн төлөхийн хэн ч төлөхгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа Хөгжлийн банк нь экспортын банк болоод ор сураггүй болж дуусна. Үүн шиг нүүрсний хулгайн хэргийг бас битгий замхруулаарай” гэв.

Түүний хэлсэн үгэнд УИХ-ын гишүүн Г.Ганболд, “Нүүрсний хулгайг өмнө нь нэг УИХ-ын гишүүн асан хүн гурван жил орилоод хэн ч тоогоогүй. Одоо хянан шалгах түр хороо байгуулагдаад, ЗГ-аас анхаарал хандуулаад эхэлснээс хойш нийгмийг хамарсан том асуудал боллоо. Бөмбөлөг тээвэртэй холбоотой зүйлд тайлбар хийхэд боомтын зөвлөл зөвшөөрөл өгдөг. Энэ боомтын зөвлөлийн дарга нь Сангийн сайд Б.Жавхлан” хэмээн тайлбар хийв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *