АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдуулан 8 хүнийг баривчиллаа
АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр 2022.12.7-8 нд шилжих шөнө нүүрсний хэрэгтэй холбоотойгоор гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тодруулбал,
- “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр
- “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин /С.Энхтөрийн төрсөн ах/
- “Хишиг арвин индустрал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хишигдорж,
- Тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн гэх мэдэээлэл байна.
Дээрх хүмүүс нь хамтарсан компани байгуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар мөнгө эргэлдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Мөн АТГ-аас Монгол Улсын Ерөнхийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан.
Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулж, өнөөдрөөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?