Twitter-ийн байрыг зочид буудал болгон хувиргаж байна гэсэн гомдол иржээ

Twitter-ийн шинэ эзэн Илон Маск Сан-Франциско дахь Twitter-ийн хурлын өрөөг унтлагын өрөө болгон хувиргасан байна. Тэрээр Twitter-ийг худалдан авсныхаа дараа компанийн төв байранд нүүж ирэн, ажил хэргээ тэндээс явуулах болжээ. Илон Маск компанийн шинэчлэл бүрэн дуустал twitter-ийн оффисоос ажиллаж, тэндээ хоноглох болно гэж жиргэж байсан удаатай.

Харин оффисийн зориулалттай барилгыг зочид буудал болгон хувиргаж байна гэсэн гомдол хотын захиргаанд ирсэн байна. Үүний дагуу барилгын дүрэм журам зөрчигдсөн эсэхийг хотын захиргаа шалгаж эхэлжээ.

“Хотын захиргаа ядарсан ажилчиддаа амрах өрөө гаргаж өгсөн компанийг шалгаж байна. Үүнийхээ оронд тулгамдсан өөр асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн байр сууриа Илон Маск илэрхийлжээ.

Эх сурвалж: Eagle.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *