Black Widow киноны тов тодорхой боллоо

Марвел кино ертөнцийн анхны баатар болох Төмөр Хүний эхний ангиас эхлэн туслах дүрээр танилцуулагдаж, цаашдаа өшөө авагчдын анхны 6-д багтан гол дүр болсон, үзэгчдийн хайртай баатар Black Widow энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр өнгөрсөн 13 жилийн турш хүлээлгэсэн анхны бие даасан киногоо гаргах гэж байна. 

Тэрээр гэр бүл, найз нөхөдгүй тагнуулчийн дүрээр явсаар эцэст нь Өшөө Авагчдыг өөрийн гэр бүл хэмээн үзэж 2019 онд гарсан Өшөө Авагчид: Сүүлийн Тулаан кинон дээрээ амиа алддаг билээ. 

Гэвч энэ онд гарах анхны киногоор нь түүний өнгөрсөн амьдрал, жинхэн эцэг эхийнх нь тухай өгүүлэх аж. 

Киноны нээлтийн тухайд анхны тов өнгөрсөн жилийн буюу 2020 оны 5 дугаар сарын 1 байсан ч цар тахлын улмаас хойшлон 2021 оны 7 дугаар сарын 9 болон өөрчлөгдлөө. 

Эх Сурвалж: marvel entertainment 

П.Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments