|

ОХУ-д хоригдож байсан АНУ-ын сагсан бөмбөгчнийг зэвсгийн наймаачнаар солилцжээ

Мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр ОХУ-д хоригдож байсан АНУ-ын сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцсон байна.  ОХУ-ын ГХЯ-наас мэдээлснээр тэднийг Абу Дабигийн нисэх буудалд солилцжээ.


 

Пүрэв гарагийн орой Бут Москвагийн Внуково нисэх буудалд ирсэн бөгөөд түүнийг эхнэр Алла болон ээж Раиса Бут нар хүлээж байсан аж. Түүний буцаж ирж буй үйл явдлыг Оросын телевизээр шууд дамжуулсан байна.

Тэднийг солилцох ажилд Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж нар дэмжлэг үзүүлсэн байна.  Мөн тэднийг солилцохын өмнө хоёуланд нь өршөөл үзүүлсэн талаар Оросын талаас мэдээлжээ.

ЗХУ-ын Агаарын цэргийн хүчний офицер асан Бутыг 2010 онд АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын ажиллагааны дараа Тайландаас АНУ-д шилжүүлэн өгчээ. Түүнийг дэлхийн хамгийн алдартай зэвсгийн наймаачдын нэг гэх бөгөөд түүний амьдралын түүхээр Холливуд “Lord of War” киног хийсэн байна.

Эх сурвалж: ВВС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *