Гүүрэн дээрээс хашлага мөргөн унасан автомашины жолооч нас баржээ
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унажээ. Ослын улмаас автомашины эд ангид жолооч нь хавчуулагдсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очсон байна. Очиход 5 метр өндөртэй гүүрнээс “Портер” загварын ачааны автомашин хашлага мөргөж доош унасан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд автомашины эд ангид хавчуулагдсан жолоочийг гаргаж сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь иргэн ослоос хүнд гэмтэл авсан байсан бөгөөд эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас нөгчжээ.
Орон нутагт гарч буй зам тээврийн осол буурахгүй байгаа тул жолооч нарыг машины бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол жолоо барихгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа.
ЦАС мөсөө арилга.. гинж зүү .. тэгээд яв