Г.Занданшатар: Сөрөг хүчин ажлаа хийхгүй байгаа болохоор ард түмэн сөрөг хүчин болчхоод байна

Баасан гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт сөрөг хүчнийхээ ганцхан гишүүнийг оруулахаас юунд нь айгаад байгаа юм бэ. Парламентын ардчиллыг бэхжүүлье” хэмээв.

Түүний хэлсэн үгэнд хариу тайлбар хийн УИХ-ын дарга Г.Занданшатар, “Бид хулгайтай тэмцэх хэрэгтэй. Гэхдээ хулгайтай тэмцэж байна гээд парламентын ардчиллаа доройтуулж мөхөөж болохгүй. Өнөөдрийн энэ цаг үед бид эвтэй байх хэрэгтэй. Үүний тулд би өнөөдрийн хэлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн үгийг дэмжиж байна. Сөрөг хүчин ажлаа хийхгүй байгаа болохоор ард түмэн сөрөг хүчин болчхоод байна. Өнөөдөр авлигатай тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөр УИХ дахь цөөнх, олонхгүй бүгдээрээ нэгдэж авлигатай тэмцье” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *