ТЕГ: ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэнэ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аар баталсан. Ингэснээр 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн эл заалтыг иргэд эсэргүүцээд буй бөгөөд татаас, татвараа нэмж, иргэдийн хүнд байдалд оруулж байна хэмээн хардаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас мэдээлэл тайлбар өглөө.
Тус газраас “Монгол Улсад жилдээ 1 тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн 1300 иргэний л татвар нэмэгдэж байгаа. 10 сая 100 мянган төгрөгний орлоготой иргэн 10 сая төгрөгт 10 хувиар хэвээрээ. Харин давсан орлого 100,000 төгрөгт 15 хувиар татвар ногдуулна” гэв.
Энэ хуулийн өөрчлөлтийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж,мөрдөх юм.