|

“Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан асуудлыг мөрдөн шалгаж байна”

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байсан хүн Казахстанд орон сууцны хороолол бариулж буй талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл тухайн хүний нэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарлалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани нь Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэллээ.

Түүнчлэн “Гэхдээ эцсийн байдлаар тухайн хүнийг гэм буруутай гэж зарлаж болохгүй. Яг үүнтэй адилхан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байгаа үед УИХ-ын тэр гишүүн нүүрсний хэрэгт холбоотой гэж зарлах боломжгүй. Саяын ярьсан тохиолдол бол мөрдөн шалгах ажиллагаа явагдаад шүүхэд шилжихэд дөхсөн гэж сонссон. Үүнийг АТГ-ын дэд дарга зарлах болов уу” гэдгийг Х.Нямбаатар хэлэв.

Similar Posts

One Comment

  1. наад муу хасаг лалараа эх орноосоо урвасанд тооцоод цаажилж ал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *