Нүүрсний хулгайн асуудалд БНХАУ-аас хариу бичиг ирүүлжээ

ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ БНХАУ-ын ГХЯ-руу “Ганц модны боомтоор орж, гарсан нүүрсний мэдээллийг ерөнхий байдлаар ирүүлж өгнө үү” хэмээн хүргүүлсэн бичгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “БНХАУ-ын ГХЯ-аас хариу бичиг ирүүлсэн. Ингэхдээ манай талаас ирүүлсэн бичгийг илүү нарийвчлах шаардлагатай. Жишээлбэл, эрх зүйн талаас харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нарийвчилсан мэдээллийг өгнө үү гэдэг нарийвчилсан байдлаар мэдээллээ ирүүл гэж өчигдөр хариу ирсэн. Үүний дагуу бүх бичгийг нь Ерөнхий прокурорын газар руу хүргүүлсэн байгаа. Ямартай ч БНХАУ-ын талаас хамтарч ажиллая гэсэн хариу ирсэн. Гэхдээ эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний 7,8 дугаар зүйлд заасны дагуу нэр, хаягтай тодорхой мэдээлэл өгнө үү гэсэн” гэх мэдээллийг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *