Х.Нямбаатар: Нүүрсний хулгайчдыг зарлах асуудлаар Ерөнхий прокурорт хүсэлт гаргана
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай дөнгөж сая дахин уулзлаа.
Энэ үеэрээ “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлах хүсэлтийг Ерөнхий прокурортой уулзаж, тавих гэж байна. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар шалгагдаж байгаа хэргийн аль хэсгийг ил болгож болох мэдээлэх, эсвэл мэдээлэхгүй байх вэ гэдгийг шийдэх эрхтэй ганц хүн нь улсын Ерөнхий прокурор байдаг. Тиймээс Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байна” гэв.