|

Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэх Х.Нурлатыг хорих санал гаргалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргажээ.

Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татагдсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тус шүүхээс прокурорын саналыг өнөөдөр /2022.12.09/ хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Харин Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх даваа гарагт  буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийхээр болсон байна.

Similar Posts

One Comment

  1. ХА ха хар багаасаа л мөнгөтэй гаруудыг долоосондоо ха ха хадан гэртээ тавтай морил

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *