Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, гаалийн байцаагч З.Сырымбек нарыг хорив

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг,  “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нарыг өчигдөр саатуулсан байдаг.

Улмаар Б.Ганхуягийн эхнэр болон хүргэн Д.Пүрэвдорж нарыг суллаж, бусдыг нь үргэлжлүүлэн хорих саналыг прокурор гаргасан. Шүүхээс дээрх саналыг хүлээн авч, өнөөдөр /2022.12.09/ Б.Ганхуяг, түүний эгч Б.Нарантуяа болон  С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг нэг сар цагдан хорихоор болоод байна. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *