Ж.Бат-Эрдэнэ: Миний бие нүүрсний хулгайн хэрэгтэй огт холбогдолгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье
Нүүрсний хулгайн хэрэгт оролцсон байж болзошгүй гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн нэр дурьдаад буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийв.
Тэрбээр, “Жадамба овогтой Бат-Эрдэнэ миний бие нүүрсний хулгайн хэрэгтэй огт холбогдолгүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний бие эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улс эх орныхоо баялаг болон иргэдийнхээ боломжийг хулгайлахын эсрэг өдий хүртэл явж ирсэн. Цаашдаа ч энэ зарчмаасаа ухрахгүй. Дан ганц нүүрсний хулгай гэлтгүй ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд орооцолдолгүй, хууль баримтлах, шударга байх тал дээр иргэд сонгогчдын дуу хоолой болон ажиллаж байна. Миний бие УИХ-ын гишүүний хувьд иргэд, ААН-үүдээ дэмжих, тэднийг баялаг бүтээгч болгох, улсын баялгаас хүртэх бүхий л боломжоор хангахын төлөө төсөл, хөтөлбөр санаачлан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгээ хэлье” хэмээжээ.
Янхан сүнээ гийн сайн ах нь.. үгүйй ээ ббожгойнь