НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж”-тай боллоо
2022 оны 11 сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистейн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн дундуур Цагдаагийн гудамж хүртэлх 450.0 метр авто замыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж” хэмээн нэрлэхээр тогтжээ.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, НҮБ-ын нэрэмжит болгон гудамж нэршүүлсэн талаарх НИТХ-ын тогтоолыг ноён Эваритсе Коуасси-Комланд гардууллаа.