Дуудлагын жолооч руу ханиалган, дайрсан эмэгтэй 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ авлаа
Сан Франциско хотод 2 долоо хоногийн өмнө 3 дугаар сарын 7-ны өдөр дөрвөн эмэгтэй Uber жолооч дуудсан бөгөөд тэдний нэг нь маск зүүхээс татгалзан, маргаан үүсгэсэн аж.
Ингэснээр жолооч түүнийг машинаас буухыг шаардан зогссон ч эмэгтэй бүдүүлгээр жолооч руу ханиалгаж, гар утсаараа бичлэг хийх гэж оролдоход нь булаан авч байсан юм.
Аз болж жолоочийн машин дахь камер ажиллаж байсан ба уг үйл явдлыг бүрэн бүтнээр нь бичиж авчээ.
Ийн хуулийн байгууллагад түргэн хандаж, цагдаа дуудсан бөгөөд эмэгтэй тэр даруй баривчлагдаж, шүүх хурал болсон аж.
Шүүх хурлаар авч хэлэлцэхэд тэрээр бусдын амь насанд аюул учруулж, халдварт өвчний үеийн хуулийг зөрчсөнөөс гадна хүний хувийн өмчид танхайрч, хохирол учруулсан гэх хэргүүдээр
нийт 16 жилийн хорих ял авсан ба 3000 долларын нөхөн төлбөр төлөх шаардлагатай болжээ.
Эх Сурвалж: www.nypost.com
П.Ундрах