|

Японы тэрбумтантай хамт Сар луу аялах хүмүүсийн нэрс тодорчээ

Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Маэзава Юсакү ирэх онд Сар луу хамт аялах найман хүний нэрсийг өнөөдөр танилцуулсны дунд “K-pop” уран бүтээлч Топ, Америкийн DJ Стив Аоки нар багтжээ.

Өнгөрсөн онд Олон улсын сансрын станцад очсон анхны Японы энгийн иргэн болсон М.Юсакү “Twitter” хуудсаараа дамжуулан “dearMoon” төслийн хүрээнд аялах хүмүүсийн нэрийг танилцуулсан байна.Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн хөлгөөр аялах хүмүүсийг хүсэлтээ ирүүлсэн нэг сая орчим хүний дундаас сонгожээ. М.Юсакү Сар луу нисэж, тойрон аялах долоо хоногийн аяллын бүх төлбөрийг төлөх юм.

Хөлгийн багт мөн Ирландын гэрэл зурагчин Рианнон Адам, Энэтхэгийн жүжигчин Дев Жоши, Америкийн иргэн, “YouTube” платформд шинжлэх ухааны чиглэлийн контент бүтээн нийтэлдэг Тим Додд нар багтсан байна. Японы бүжигчин Мию, Америкийн снөүбордын тамирчин Кейтлин Фаррингтон нар нөөцийн багийн гишүүд болно гэдгийг мөн М.Юсакү зарлажээ.

Хувцасны цахим худалдааны “Zozo” компанийг үүсгэн байгуулсан бизнес эрхлэгч тэрбээр өөртэйгээ хамт Сар луу аялахыг урьж байгаагаа өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдээд байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments