|

К.Роналду: Эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь миний хамгийн том мөрөөдөл байлаа. Харамсалтай нь миний мөрөөдөл бүтсэнгүй

“Катар 2022” ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Португалийн шигшээ баг Африк тивийн Мароккогийн багт 1-0 харьцаагаар ялагдсан. Хагас шигшээд шалгарч чадаагүй Криштиану Роналду ДАШТ-ийг нүдэндээ нулимстайгаар өндөрлүүлсэн юм.

Энэ тухай Криштиану Роналду цахим хуудастаа, “Португал улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх нь миний карьерийн хамгийн том мөрөөдөл байсан. Би Португал болон олон улсын хэмжээний олон цол хүртсэн ч эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь миний хамгийн том мөрөөдөл байлаа. Би үүний төлөө тэмцсэн. Энэ мөрөөдлийнхөө төлөө би маш их тэмцсэн.Харамсалтай нь миний мөрөөдөл бүтсэнгүй” гэжээ.

Түүнчлэн “Португалийн төлөөх миний зүтгэл хоромхон зуур ч өөрчлөгдөөгүй гэдгийг та бүгдийг мэдээсэй гэж хүсэж байна. Би үргэлж бүх нийтийн зорилгын төлөө тэмцдэг байсан бөгөөд хамт олон, эх орноосоо хэзээ ч нүүр буруулахгүй” хэмээгээд Португал болон Катар улсад талархлаа илэрхийлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *