УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн аялал зугаалгын улирал эхэлжээ
Ковидын үед Эрүүл мэндийн сайд байхдаа эрх ямбаа ханатал эдэлсэн хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Тэрбээр Монгол улсад дотооддоо халдвар алдаагүй байх үед Эрүүл мэндийн сайдын алба хашиж байгаад 2020 оны долдугаар сард ажлаа өгсөн. Энэ хугацаанд түүнээс сайн хүнгүй, түүнээс сайн сайдгүй байв. Гэтэл өнөөдрийн энэ цаг үед түүн шиг муу хүн, муу сайд байсангүй хэмээн иргэд шүүмжлэлтэй ханддаг.
Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ковидын үеийн төсвийг ил тод болгох асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасан. Өөрөөр хэлбэл Улсын төсөв, аймаг, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө, мөн олон улсын байгууллагын зээл, тусламжаар ковидын үед зарцуулсан зардлуудыг бүхэлд нь олон нийтэд ил тод болгох ажлыг хийнэ хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл нүүрсний хулгайн хэргээр асуудал дагуулж буй “Тавантолгой Түлш” ХХК-ийн захирал асан М.Ганбаатарын хамт Турк улсын нисэх онгоцны буудал дээр явж буй зураг, бичлэг олон нийтэд ил болжээ.
Энэ талаар мөн МАН-ын тодорхой хэдэн гишүүд Олон улсын жендерийн хуралд оролцохоор болсон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гэх тайлбар гарчээ.
Ковидийн үеийн санхүүгийн зарцуулалтыг шалгах сургаар ЭМ-н сайд асан хатан ижий Сарангэрэл, нүүрсний хэргээр шалгагдах Тавантолгой Түлш ххк-н захирал асан Ганбаатар нар хамтдаа монголоос зугтжээ!
зураг өчигдөр Туркийн нисэх буудалд pic.twitter.com/2IaSTXnrXZ
— Mandukhai Ts (@Mandukhai_) December 11, 2022