Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнээс Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тэмцээнд улсаа төлөөлөн өрсөлдөн оролцсон Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлдсэн. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.