Жагсагчид руу архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс дайрч, хүч хэрэглэжээ

Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийн нэрийг зарлахыг шаардсан тайван жагсаал үргэлжилсээр байна.

Жагсаалд оролцогчид руу энэ сарын 10-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд дайрч,  хүч хэрэглэснийг цагдаагийн байгууллагаас шуурхай тогтоож,  шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. Халдлагад өртсөн иргэдийг цагдаагийн байгууллагаас эмнэлэгт хүлээлгэн өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодоон хийсэн гэх 3 иргэнийг цагдаагийн байгууллага тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж, оройн цагаар жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *