Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгах хэрэгтэй
Засгийн газар өнөөдөр /2022.12.12/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иж бүрэн олон улсын аудит оруулах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтийн, нээлттэй болгох хэрэгтэй. Мөн БЭТ-ийн хугацаа дууссан тохиолдолд дахин нэг хүнийг ЗГ-ын шийдвэрээр томилох нь эргээд үүнтэй адил нөхцөл байдал бий болгохгүй гэх газар үгүй. Тиймээс бид гаргасан алдаандаа дүгнэлт хийж, олон нийтийн нээлттэй компани болгох бичиг баримтыг боловсруулж, IPO зарлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Жагсаалд оролцож буй иргэд “нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарла” гээд байгаа тул хэн, хэнийг холбогдуулан шалгаж байгаа талаар маргааш /2022.12.13/ зарлана” хэмээв.