МАН: Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Бүлгийн хуралдаанаар “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай төслийн тухай хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд авлигын эсрэг гэмт хэргийн зүйл бий. Энэ зүйлийн ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлтэй төсөл байгаа юм. Үүнд,

Нэгдүгээрт, Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй байх. Өршөөл үзүүлэхгүй байхыг хуульд заасан байдаг. Тухайлбал, Энх тайвны эсрэг гэмт хэрэг, бага насны хүүхэд хүчирхийлэх зэрэгт өршөөл үзүүлдэггүй. Үүн дээр нэмээд авлигын эсрэг хэрэгт өршөөл үзүүлэхгүй.

Хоёрдугаарт, 22.1 дэх зүйлийг зөвхөн ярьж байгаа. Үүнд хэд хэдэн зүйлийг хөндөж ярих шаардлагатай. 22.1-т “Эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой албан тушаалтны хэрэг” байгаа. 22.4-т “Авлига авахтай” 22.5 нь “Авлига өгөхтэй” холбоотой заалт байна мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зүйл заалтууд байгаа ба эдгээрийг бүгдийг нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *