ӨНӨӨДӨР: Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн судалгааг танилцуулна
Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч багш нарын үндэсний сургалт эхэлнэ. Сургалтыг ХНХЯ, МҮХАҮТ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ хамтран НҮБ-ын Хүүхдийн сан, олон улсын “Дэлхийн зөн Монгол” байгууллагын арга зүй, техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Утас: 8800-8781.
10:30 цагт: Монголбанкны Г байрны хурлын танхимд Монголбанк БНСУ-ын “КТ групп”-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
14.00-15.00 цагт: “Интерном”-д Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн хөгжлийг социализм, ардчилал шинэчлэлийн үетэй хослуулан судалсан “Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн хөгжлийн судалгаа”-г танилцуулна.