Булган, Увс аймагт 4.2-4.8 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

 Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 41 километрийн зайд 4.8 магниутудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт энэ сарын 12-ны 19.56 цагт болсон байна.

Мөн өдөр 22.57 цагт Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс хойд зүгт 15 километрийн зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *