|

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн хурлаа энэ жил хийхгүй

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг уламжлалт хэвлэлийн хурлаа хийхгүй байхаар болжээ.

“Хэвлэлийн том хурлын тухайд гэвэл, тиймээ шинэ жил гартал байхгүй” гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Ингэхдээ тэрбээр В.Путинийг хэвлэлийнхэнтэй харилцахаас зайлсхийхгүй гэдгийг хэлсэн байна. “Ерөнхийлөгчид сэтгүүлчидтэй харилцах боломж олдсон хэвээр байна гэж найдаж байна. Тэрбээр сэтгүүлчидтэй байнга харилцаатай байдаг, тэр дундаа гадаадад хийх айлчлалынхаа үеэр” гэж Д.Песков хэлжээ.

В.Путин он дуусахаас өмнө Холбооны улсын хуралд илгээлт тавих эсэхийг асуухад “үүнийг тодруулах шаардлагатай” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч хариулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч 2001 оноос хэвлэлийнхэнтэй хэвлэлийн том хурал зохион байгуулах хэлбэрээр уулзаж эхэлсэн бөгөөд 2012 оноос хурлаа 12 дугаар сард зохион байгуулдаг болжээ.

В.Путиний жил бүр хийдэг хэвлэлийн хурлыг 2005 онд л ганц удаа цуцалж байсан. Мөн 2009-2011 онд түүнийг засгийн газрыг тэргүүлж байх үед болоогүй юм. Өнгөрсөн онд тэрбээр уламжлалт хэвлэлийн хурлаа 12 дугаар сарын 23-нд хийж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *