|

ИНДОНЕЗ: Гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг хориглох хууль гадаадын жуулчдад үйлчлэхгүй

Индонез улсын парламент өнгөрсөн долоо хоногт гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг гэмт хэрэгт тооцох хуулийг баталсан юм. Ингэснээр бэлгийн харилцаанд орсон гэрлээгүй хосуудыг нэг жил, хамтран амьдрагчдыг зургаан сар хүртэл хугацаагаар хорих шийтгэлтэй болжээ.

Шинэ хууль Индонез улсад ирсэн гадаадын жуулчид, байнга оршин суух гадаадын иргэдэд бас үйлчлэх тухай мэдээлж байв.Тэгвэл тус улсын аялал жуулчлалын гол төв Бали арлын захирагч энэ хууль гадаадын жуулчдад үйлчлэхгүй болохыг өчигдөр мэдэгджээ.

Шинэ хууль гурван жилийн дотор Индонез улсад үйлчилж эхлэх юм. Гэхдээ хэрэгжиж эхлэхээсээ өмнө хууль зүйн олон сорилт шалгуурыг давах шаардлагатай болно.Хүний эрхийг зөрчиж болзошгүй шинэ хууль батлагдсанд санаа зовж байгаагаа НҮБ-ын холбогдох байгууллагууд саяхан мэдэгдсэн юм.Харин Индонезын эрх баригчид шинэ хуулиа “үндэсний үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах” ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *