Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, нэрсийг зарлахгүй
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа. Өчигдөр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцдог компаниудын жагсаал, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон нийтэд ил болгосон.
Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй учраас шалгаж байгаа хүмүүсийн тайлбар, мэдүүлгийг авч байна. Тиймээс хугацаа ороод байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.