ТАНИЛЦ: Нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнууд

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг АТГ-аас зарлаж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс

  • хахууль авах гэмт хэрэгт 7,
  • хахууль өгөх гэмт хэрэгт 16,
  • албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт 8,
  • үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд
  3. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
  4. ЗТХ-ын сайд асан Д.Ганбат
  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  7. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  8. УИХ-ын Н.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  15. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  16. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  17. “Эрхэт Монгол” группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *