БХЯ-НЫ УДИРДЛАГЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын 2022-2023 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Урлаг-Спортын өдөрлөг”-ийг зохион байгуулж баг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнд БХЯ-ны харьяа байгууллагуудын 16 багийн 250 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, дэд байр БХЯ-ны Удирдлагын баг, гутгаар байр Цэргийн Төв эмнэлэг, волейболын төрөлд тэргүүн байр БХЯ-ны “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ, дэд байр Монгол цэргийн музей, гутгаар байр БХЯ-ны Удирдлагын баг, дартсын төрөлд тэргүүн байр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дэд байр ЗХЖШ-ын 1 дүгээр баг, гутгаар байр Цэргийн төв эмнэлэг, ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байр БХЯ-ны Удирдлагын баг, дэд байр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, гутгаар байр “Соёмбо” редакц, ширээний теннисний эмэгтэй төрөлд тэргүүн байр ҮБХИС, дэд байр Батлан хамгаалахын төв архив, гутгаар байр БХЯ-ны ХШҮДАГ-БХЕХАА тус тус эзэлсэн бол цогцолбор тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд БХЯ-ны Удирдлагын баг, дэд байр Цэргийн төв эмнэлэг, гутгаар байрыг Батлан хамгаалах төв архивын баг тамирчид эзэлж шилдгээр тодорлоо.
Ирэх жилийн “Урлаг-Спортын өдөрлөг”-ийг Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей хамтран зохион байгуулахаар боллоо.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments