АНГИЙН УДИРДЛАГА ШИНЭ ДАЙЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2022 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдыг ангийн захирагч, удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа. Ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга хошууч Э.Ундрах шинэ дайчдад ангийн түүхэн замнал, үйл ажиллагааны онцлог, үүрэг хариуцлага, ололт амжилтын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Энэ үеэр ангийн захирагч хурандаа М.Болдбаатар 98 жилийн бахархам амжилт, бахдам гавьяатай энэхүү ангид хугацаат цэргийн албаа хаахаар ирсэн дайчдадаа баяр хүргээд, Төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн дээд шатны байгууллагын харуул хамгаалалтын эрхэм үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *