ЦЭРГИЙН ЧУУЛГА 90 НАС ХҮРЛЭЭ

Энэ цаг мөчид түүхэн яруу алдарт Байлдааны гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтоо ёслол төгөлдөр зохион байгуулж байна.
Эл хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Соёлын дэд сайд М.Батбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах, ЦДБЭЧ-ын дарга, СТӨ-ний Ерөнхий менежер хурандаа Г.Золзаяа, ЦДБЭЧ-ын Ахмадын хорооны дарга УГЗ Г.Батнасан болон БХЯ, Соёлын яам, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны атташе нар, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдлага, ЦДБЭЧ-ын үе үеийн алба хаагчид, уран бүтээлчид, алдартан, гавьяатууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын төлөөлөл оролцож байна.
Баярын хурлыг нээж ЦДБЭЧ-ын дарга, СТӨ-ний Ерөнхий менежер хурандаа Г.Золзаяа хэлсэн үгэндээ “Чуулгын 90 жилийн түүх бол Монгол Улсын театр, хөгжмийн урлагийг шинэ нөхцөлд үүсгэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийн илэрхийлэл, цэрэг, дайчид, ард иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэн зоригжуулж дайны фронт, хилийн торгон шугам, хөдөлмөрийн талбарт төдийгүй гадаадын олон мянган зочид төлөөлөгчдөд монгол үндэстний соёл урлагийн ололт, амжилт, өвөрмөц гайхамшгийг таниулан сурталчилсан үйлс, театр, хөгжмийн урлагт олон зуун шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, Зэвсэгт хүчний эгнээнээс XX зууны манлай уран бүтээлчид, Монголын урлагийн суу алдартнууд, нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн эрхэм гавьяаны тод илрэл болохыг онцлоод өнөөдрийн өрнүүн их түүхийг бичилцэж, улсаа хайрлах сэтгэлийг урлагийн сайхнаар түгээх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө эрч хүч, оюун мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан ахмад үеийнхэн болон тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжилж яваа уран бүтээлчид, ажилтан алба хаагчдад түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ЦДБЭЧ-ын 90 жилийн ойд зориулж баяр хүргэсэн мэндчилгээг Батлан хамгаалахын дэд сайд хүрэлцэн ирсэн зочид, нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцууллаа.
Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЦДБЭЧ-ын дарга, СТӨ-ийн ерөнхий менежер хурандаа Г.Золзаяаг МУСГЗ цол тэмдгээр шагнасан бөгөөд мөн ЦДБЭЧ-д он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн өндөр амжилт гаргасан нийт 200 гаруй алба хаагчдыг Төрийн болон Батлан хамгаалах салбарын одон медалиар шагнаж урамшууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *