АТГ: Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг гэм буруутай эсэхийг ШҮҮХ тогтооно
АТГ-аас өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийж нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Эдгээр дунд УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэрсийг зарласан юм. Үүнд:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарын нэрийг зарлалаа.
Эдгээр нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар сэтгүүлчдийн асуултад АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох “Дээрх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага эцэслэн тогтооно. Нэр дурдсан хүмүүсийн заримаас нь мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Ө.Шижирт болон Х.Баттулга нарт хилийн хориг тавиагүй байгаа” хэмээлээ.