Баянхонгор аймагт хуурамч шинжилгээний хариу үзүүлж нэвтэрсэн иргэнээс коронавирус илэрчээ 

Баянхонгор аймагт коронавирусийн халдварын хоёр тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Энэ сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” сувиллын газраас зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол Баянхонгор аймагт бүртгэгдсэн. Мөн Улаанбаатар хотын иргэн А-нь Өлзийт суманд шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн байсныг холбогдох газраас шалгаж тогтоосноор аймгийн Онцгой комиссоос ХӨСҮТ-ээс шинжилгээний хариуг нягтлахад эерэг гарсан байсан нь тогтоогджээ.

Улмаар тус иргэнийг гуравдугаар сарын 24-ний 19:19 цагт Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлэн эмчилгээг эхлүүлсэн байна. Одоогоор ойрын хавьтлуудыг тусгаарлах ажил үргэлжилж байна. Мөн Баянхонгор аймгийн Онцгой комисс шийдвэр гарган дээрх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 иргэнийг тусгаарлаж, 307 иргэнээс PCR-ын шинжилгээг авч 2021 оны 03-р сарын 25-ны шөнийн 03:36 цагт ХӨСҮТ-рүү илгээжээ.

Өнөөдөр 00:00 цагаас гуравдугаар сарын 29-ний 00:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: Баянхонгор аймгийн Онцгой комисс 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *