Интернэт хэрэглэгчид Сын Риг суллагдах өдөр дөхөх тусам айдаст автаж буйгаа илэрхийлжээ
2021 оны наймдугаар сард анхан шатны шүүхээс “Big Bang” хамтлагийн гишүүн асан Сын Рид 3 жилийн хорих ял оноосон. 2022 оны нэгдүгээр сард давж заалдах шатны шүүх түүнийг дахин 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан ч хийсэн хэргээ хүлээн, уучлалт гуйсан учраас ялын хэмжээг 1.6 жил болгон бууруулсан билээ.
Тэрээр ирэх оны хоёрдугаар сард суллагдана. Энэхүү мэдээ цацагдаж эхэлмэгц хорих ялыг бууруулах үед эсэргүүцэж байсан интернэт хэрэглэгчид дахин уур бухимдлаа илэрхийлж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Сын Ри шоронгоос суллагдсаныхаа дараа юу хийх бол гэдэг асуулт олон хүний сонирхлыг татаад байна. Ихэнх хүмүүс түүнийг Юүтүб хуудаснаа буцаж ирнэ хэмээн таамаглаж байгаа аж. Юүтүбэд буцаж ирсэн тохиололд түүнийг бойкот хийнэ гэдгээ илэрхийлсэн интернэт хэрэглэгчид түүнийг суллагдах өдөр дөхөх тусам айдаст автаж буйгаа мөн илэрхийлжээ.