Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн ТАЙЛБАР

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 хүмүүсийн нэрсийг АТГ-аас өчигдөр зарласан. Тус зарласан нэрс дотор УИХ-ын долоон гишүүний нэр дурдагдсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар АТГ-т мэдээлэл хийлээ.

” Би Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй”

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,  “Далд эдийн засаг гэдэгт нүүрсний хулгай бий. Үүнийгээ ил болгооч гэж би их хэлж байгаа. Надад сануулга өгөх гэж байгаа юм уу. Би Тавантолгойг хаана байдгийг мэдэхгүй. Би очвол хүнээр заалгаж байж л очно. Б.Ганхуяг гэх нөхрийг зүс таних төдий. Түүнтэй байгуулсан гэрээ надад байхгүй. Машин явуулдаггүй. Гудамжны хөдөлгөөнийг дарж, ам хаахын тулд хэдэн хүний нэрийг зарласан байх. Энэ дунд хулгай хийдэг хүн байхгүй” гэлээ.

“Өмнөговь аймгийн Засаг дарга байсан болохоор намайг хардаж байна”

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болохоор бодвол намайг холбоотой гэж нэрийг минь зарласан байх. Талбай дээр хэд хоног жагсаж байгаа жагсагчдыг тайвшруулах гэж зарласан. Өөр ямар шалтгаан байх юм. Эсвэл жинхэнэ нүүрсний хулгайч нар нь өөрсдийгөө далдлах гэж бид хэдийн нэрийг зарлав уу? би сайн ойлгохгүй байна” гэв.

“Бид тав бол хамгийн нэр цэвэр УИХ-ын гишүүд”

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Ядарсан ард түмний татварын мөнгийг авч идсэн нүүрсний хулгайчдад хариуцлага хүлээлгэнэ. Би өмнө нь хэлсэн шүү дээ. Би долоодугаар ангиасаа нүүрсэнд гар хүрээгүй. Зарим нэг нь тоглоом шоглоом болгож байна. Энэ үнэн шүү. Мөн би буддын шашинтай хүн. Хулгай хийж буяндаа бузар хийхгүй. Надад баримталдаг зарчим гэж бий. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар хохирч үлдэнэ. Та бүхэн харж байгаарай” хэмээв.

“Би мөнгө идэх байтугай ядарсан иргэддээ гэр авч өгөх хүсэлтэй хүн” 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, “Надад хулгай хийж, хариуцлага хүлээх шалтгаан байхгүй. Харин ч би ядарсан иргэддээ гэр авч өгөх хүсэлтэй явдаг. Үүний ард нэг хүн байгаа. Тэр хүндээ хандаж хэлэх үгээ ч хэлсэн. Цаг нь болоход би илчилнэ. Би ямар асуудлаар шалгуулах болсноо ойлгохгүй байна” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *