|

Ш.Раднаасэд: Б.Ганхуяг үнэндээ Т.Аюурсайханы хүн, жинхэнэ хулгайчаа зарла

Нүүрсний гэх хэрэгт  холбоотой гэгдэх 17 хүний нэр зарласны 7 нь УИХ-ын гишүүн. Нэр нь  зарлагдсан гишүүд  өчигдөр Төрийн ордонд “нүүрсний хэрэгт огт хамааралгүй” гэх тайлбар хэлсэн бол өнөөдөр АТГ-ын  гадаа  хэвлэлийн хурал хийлээ.

Тэднийг өдгөө цагдан хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн мэдүүлгэд үндэслэж нүүрсний хэрэгт хамааралтай хэмээн  зарласан гэх мэдээлэл ч байгаа юм.

Өнөөдрийн  мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Б.Ганхуягийг Шинэчлэлийн хороо гээд явж байхад нь  нам дээр нэг уулзаж байснаас хэтрэхгүй.  Б.Ганхуяг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хүн, үнэндээ бол. Одоо  Т.Аюурсайханы  туслах, зөвлөхүүд бүгд баригдчихсан байгаа биз дээ.

Яагаад жинхэнэ хулгайч нараа  зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалтаас эхлээд тээвэр, нүүрс худалдан авалтаас эхлээд бүгдийг нь  зарлах хэрэгтэй. 40 их наядын  хулгайг гудамжнаас хийж чадахгүй,  ордон дотроосоо  хайх хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн хулгайгаа нууж хааж үлдэж  байна. Хятадаас мэдээлэл ирэхгүй байна гэдэг ч худлаа. Яахаараа  Монголын асуудлыг Хятадаас  зөвшөөрөл авдаг юм” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *