|

Францын шигшээ баг финалд шалгарч үлдлээ

“Катар 2022” ДАШТ-ий хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт 1998, 2018 оны дэлхийн аварга Франц болон Африк тивээс хагас шигшээд шалгарсан анхны баг Мароккогийн хооронд болоход 2-0 харьцаагаар Франц хожлоо.

Хурдтай, ур чадвартай жигүүрийн довтлогч, чадварлагч найруулагч, шилдэг төгсгөгч, хана мэт хамгаалалт дээр нь шинэ залуу хагас хамгаалалтын үр нөлөө гарч 5 дахь минутад эхний гоол оров. Францын довтолгоог Килиан Мбаппе хоёр цохиод дуусгаж чадаагүй ч Тео Эрнандез хэрэгтэй газраа байж Францад манлайлал авчирсан.

Нэгдүгээр үеийн төгсгөл үеэс Мароккогийн довтолгоо ширүүсэв. Тэдний гоол оруулах хичээл зүтгэл тоглолт дуустал үргэлжилсэн ч 79 дэх минутад сөрөг довтолгоогоор гоол алдсан. Гоолыг дөнгөж сэлгээгээр талбайд орсон Коло Муани оруулсан ба Килиан Мбаппегийн сайн тоглолт хоёр дахь гоолыг бүтээв.

Ийнхүү тоглолт 2-0 харьцаагаар өндөрлөж Франц хоёр дахь дэлхийн аваргадаа дараалан финалд шалгарлаа. Харин Марокко хүрэл медалийн төлөө Хорваттай тоглоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *