БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 165 Монгол иргэнийг албадан нутаг буцаажээ
Энэ оны арав, арваннэгдүгээр саруудад зохион байгуулсан ажиллагааны үеэр нийт 10,000 гаруй хууль бус цагаачийг албадан болон сайн дурын үндсэн дээр нутаг буцаасан тухай Өмнөд Солонгосын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.
Тус улсын засгийн газар цар тахлын үеэр завсарлаад байсан хууль бус цагаачидтай тэмцэх үйл ажиллагаагаа аравдугаар сард сэргээсэн юм.
Эдгээрээс 7,378 нь сайн дурын үндсэн дээр Өмнөд Солонгосоос явсан байна. Харин албадан гаргасан 3,281 цагаачийн 1,441 нь Тайландын, 814 нь Вьетнамын, 587 нь Хятадын, 165 нь Монголын иргэд байсныг өчигдөр мэдээлжээ.
Энэ удаагийн ажиллагааг зугаа цэнгээн, массаж иллэгийн үйлчилгээ зэрэг нийгэмд сөрөг нөлөөтэй салбарууд, дотоодын ажиллах хүчнээр хангах боломжтой ачаа тээвэр, хүргэлтийн салбаруудад чиглүүлсэн юм байна.
Эх сурвалж: Yonhap News