Нүүрсний асуудалтай холбоотой нээлттэй сонсгол ирэх Лхагва гарагт болно
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол болно. Нээлттэй сонсгол 2022.12.21-ний 10.00 цагт эхэлнэ. Сонсголыг дараах дөрвөн сэдвээр явуулна.
Овог, нэр регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтээ бичгээр болон sonsgol@parliment.mn цахим шуудан руу илгээж бүртгүүлээрэй. Нээлттэй сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг 20-ны өдрийн 17.30 цаг хүртэл бүртгэх аж. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 51262165 дугаараас тодруулаарай.