БНСУ: Ирэх 2023 оноос нэг хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд сар бүр 700 мянган вон олгоно
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам 2023 оноос эхлэн нэг хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд сар бүр 700 мянга /1,841,000 төгрөг/, нэг настай хүүхэдтэй гэр бүлд 350 мянган вон /920,500 төгрөг/ олгохоор шийдвэрлэсэн байна.
Засгийн газраас өмнө нь хоёр хүртэлх настай /23 сартай/ хүүхэдтэй гэр бүлүүдэд сар бүр 300 мянган вон олгодог байсан бол энэ хэмжээ нэмэгдэж буй аж. Хүүхэд асрах тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өрхүүдэд олгохоор төлөвлөжээ.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам 2024 онд тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, 0-1 настай хүүхэдтэй гэр бүлд 1 сая вон /2,630,000 төгрөг/, нэг настай хүүхэдтэй гэр бүлд 500 мянган вон /1,315,000 төгрөг/ болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хүүхэд асрах тэтгэмжийг нэмэгдүүлснээр хоёроос доош насны хүүхэдтэй олон өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Korea Posts English