Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 5-нд эхэлсэн.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, олон улсын хэмжээний мастер О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөж буй.
Тэмцээний 10 дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй хоёр дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж мөнгөн медалийн болзол хангалаа. Огцмоор захиалсан гурван өргөлтөө өргөж чадаагүй бөгөөд нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болсон юм.